2020.01.13

Монгол улсад шинэ үндсэн хууль батлагдсаны 28 жилийн ойн арга хэмжээг угтан удирдамжийн дагуу энэ сарын 11-нд Доржгочоогийн Эрдэнэбилэгийн нэрэмжит шатарын тэмцээнийг зохион байгуулж сумын 16 иргэн хамрагдав. Шатрын тэмцээний 1-р байр Д.Эрдэнэбилэг 2-р байр Б.Ганхуяг 3-р байр Ц.Мөнхөө нар шалгарсан байна. 2020.01.13-нд бүх төрийн албан хаагчид болон иргэдэд үндсэн хуулийн өдрөөр хууль эрх зүйн мэдээлэл хийж Ардын Их Хурлын депутат Намсрайн Энхсайханд хүндэтгэл үзүүлж ажиллав. Ардчилсан шинэ үндсэн хууль батлагдсаны 28 жилийн ойн хүрээнд "Монгол омогшил" сэдэвт урлагын тоглолт зохион байгуулагдаж энэ үеэр 2 дугаар багийн иргэн Д.Мөнхбат өөрийн урласан бүтээлийг байгууллагын дарга эрхлэгч нарт дурсгал болгон хадгуулсан байна. Энэхүү тамганы суурь нь хажуудаа үзэг бал хийх зориулалттай бөгөөд   байгууллага бүрийн онцлогийг илтгэсэн гар урлалын томоохон бүтээл байлаа. Мөн сумын өв соёлыг нэмэгдүүлэх үүднээс 3 төрлийн бүтээлийг сумын өвийн ажилтанд хүлээлгэн өгч ард иргэдэд нэг бүрчлэн танилцуулсан нь ирээдүй хойч үедээ үлдээх томоохон биет бус өв болохыг тодорхойлов. Тоглолтын дараа  "Дээлтэй монгол" цэнгүүнийг зохион байгуулж монгол хувцасаа бүрэн өмссөн оролцогчийг шалгаруулж 1-р байранд 2 дугаар багийн иргэн Д.Мөнхбат, П.Мөнхжаргал 2-р байранд ЗДТГ-ын гэр бүл Д.Баттүшиг /2-р баг ЗД/ П.Батжаргал /байгаль хамгалагч/ нар шалгарсан байна. Мөн оролцогчдийн дунд хууль эрх зүй, танин мэдэхүйн сэдвээр "АХА" тэмцээнийг зохион байгуулж 1-р байр Н.Нарантунгалаг /багш/ 2-р байр Б.Баянгол /ЕБС-ийн захирал/ 3-р байр Ш.Адъяа /өндөр настан/ нар шалгарсан байна. Үндсэн хуулийн өдрийг сумын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлж ард иргэдэд сурталчилан ажилласанаар иргэд үндсэн хуулиа дээдлэх, хууль ёсыг эрхэмлэх, тэдний мэдлэг дээшилж ажиллах нь бидний гол зорилго байлаа. Зохион байгуулагч: ЗДТГ