Д.Жамбаа

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд 2015оны 05 дугаар сарын 25-ны өдөр "Нисэх хүчин үүсч хөгжсөний 90 жил"-ийн ойн баярыг тохиолдуулан Монгол улсын анхны нисгэгч, хурандаа  Дэмбэрэлийн Жамбаа агсаны хөшөөнд хүндэтгэл үзүүлж морин цагт цэцэг өргөх ёслол болов. Энэхүү үйл ажиллагаанд нутгийн удирдлагууд, ЗДТГ, байгууллагуудын ажилтан албан хаагчид, сургуулийн сурагчид, иргэд хөдөлмөрчид, Аймгийн цэргийн штаб, 0257 ангийн соёлын төвийн дэргэдэх хөгжмийн хамтлаг, "Скай" телевиз зэрэг баг байгууллага оролцлоо.