Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын засаг даргын тамгын газарын танилцуулга

   Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын засаг даргын тамгын газарын танилцуулга                                                          
                                                                                    / Утас, факс – 70386201 /
    Анх 1992 оны 11-р сарын 02-ноос сумын Засаг даргын тамгын газар болж засаг захиргааны нэгжийн шинэ бүтэц, зохион байгуулалтанд шилжин үйл ажиллагаа явуулж эхэлсэн.
    ЭРХЭМ ЗОРИЛГО:
    Сумын Засаг дарга, ИТХ-д улс төрөөс хамааралгүй, өндөр мэргэшлийн цаг үеэ олсон зөвлөлгөө өгөх, дэмжлэг үзүүлэх замаар үйлчлэх, өөрөө өөрийгөө тэтгэх эдийн засгийн хүчин чадалтай болгох, иргэдэд ойр, тэдний хэрэгцээг хангахад чиглэгдсэн уян хатан, санаачлагатай үйл ажиллагаатай нутгийн захиргааны үр дүнтэй, үйл ажиллагааг хангаж хөгжил дэвшилд хүргэх.
ЭРХЭМЛЭХ ҮНДСЭН ЗАРЧИМ: 1
Хариуцлага хүлээх ёс. Тус ЗДТГ нь Засаг даргын өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлж, төрийн албаны хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах, Засаг даргад мэргэшил, арга зүйн туслалцаа үзүүлэх, төрийн захиргааны шинэчлэлийн талаархи төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд  манлайлж оролцох замаар ЗДТГ-ын тогтвортой, үр өгөөжтэй ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.
ЭРХЭМЛЭХ ҮНДСЭН ЗАРЧИМ: 2
Шударга ёс. ЗДТГ нь бүхий л үйл ажилагаандаа голч шударга, мэргэшлийн, хөнгөн шуурхай, жигд хүртээмжтэй, аливаа үзлээс ангид байх зарчмыг баримтлана.
ЭРХЭМЛЭХ ҮНДСЭН ЗАРЧИМ: 3
Найдвартай байдал.  ЗДТГ нь үйл ажиллагаагаа нээлттэй, ил тод явуулж, ард түмнээр үнэлүүлж  байхыг эрхэмлэнэ.