COVID-19

Шинэ төрлийн короновирусаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 2020 оны 11 дүгээр сарын 12-ний өдрөөс эхлэн одоог хүртэл сумын хэмжээнд 126 төрийн албан хаагч хуваарийн дагуу сумын эргүүл, шуурхай штабын жижүүр, засмал зам дагуух постонд хуваарийн дагуу ажиллаж иргэдэд шаардлага хүргүүлэн хяналтыг хийж ажиллаж байна. ААН албан  байгууллагаар үйлчлүүлж буй иргэд  хүн хоорондын зайг баримтлан, амны хаалтаа тогтмол зүүж хэвшлээ. Тосонцэнгэл суманд УБ /199/  Дархан /3/ Эрдэнэт /8/ Сэлэнгэ /26/ Өмнөговь /4/ тус тус  нийт 240  иргэн эмнэлгийн хяналтанд гэрээр тусгаарлагдаж баг хариуцсан эмч, Засаг дарга нар заавар зөвлөгөө өгч гэрээ байгуулан хяналтыг сайжруулан ажиллаж байна. Сумын Онцгой комисс, шуурхай штаб. Утас: 70386201