АЙМАГ СУМЫН АВАРГА МАЛЧИД ТОДОРЛОО

XII жарны "Хотол төгс" хэмээх төмөр хулгана жилийн  босгон дээр 2019 оны аймаг сумын аварга малчид тодорлоо. Аймгийн аварга малчинаар 1 дүгээр багийн малчин Д.Даваадорж, Х. Ганбат  3 дугаар багийн малчин Э.Ядамжав, Г.Хишигбат, 4 дүгээр багийн малчин Л.Бямбацогт, 5 дугаар багийн малчин О.Содномдаржаа нар тодорсон бол 1 дүгээр багийн малчин С.Нямханд  аймгийн "Аварга саальчин", 3 дугаар багийн иргэн Л.Батбаяр аймгийн "Аварга ногоочин"-оор шалгарлаа. Тосонцэнгэл сумын "Аварга" малчинаар 1 дүгээр багийн малчин Д.Октябрь, 2 дугаар багийн малчин Л.Дадалдорж, 3 дугаар багийн малчин  Д.Алтангэрэл, 4 дүгээр багийн малчин  Б.Дашдондог, 5 дугаар багийн малчин Д.Мөнхбат нар  шалгарсан байна. Мөн сумын "Аварга ногоочин" болсон 3 дугаар багийн иргэн Ж.Ганцэцэг нарт тус тус  халуун баяр хүргэж, ажил хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе. Тосонцэнгэл сумын ЗДТГ