2019 онд нийт 16

2019 онд Тосонцэнгэл сумын малын тоо 361.128 тоо толгойд хүрчээ.  Үүнээс тэмээ 32, адуу 11.460, үхэр 19.495, хонь 178.950 ямаа 151.191  мал тус тус тоологдсон байна. Тус суманд  шинээр 16 "Мянгат" малчин тодорлоо. Үүнд 1 дүгээр багаас Ц.Няммөнх, Н.Анхбаяр, Б.Пүрэвсүрэн, Б.Жамбалдорж, Н.Батдорж, Б.Эрдэнэбаатар, Д.Даваадорж, В.Пүрэвсүрэн нар 2 дугаар багаас Г.Батсайхан 3 дугаар багаас Д.Лхагвадэмбэрэл, С.Банзрагч, Б.Батзориг 4 дүгээр багаас Б.Орхон, С.Батмягмар, Ц.Баасанхүү, 5 дугаар багаас Ц.Мөнхтулга нар тус тус "Мянгат" малчины болзол хангасан байна. Тосонцэнгэл сумын анхны "мянгат" малчин болж байсан 1 дүгээр багийн малчин Даваагын Нямцэрэн  улсын "Аварга" малчин боллоо.