2020 он

ТОСОНЦЭНГЭЛ СУМ ЗДТГ: Аймгийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн А/05 дугаар захирамжаар "Зүтгэл-Итгэл-Санаачилга"-ыг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан тус сумын төрийн байгууллага, төрийн албан хаагчид хамрагдан ЗИС нэрлэсэн жилийн төлөвлөгөө гарган ажиллаж байна. Нэрлэсэн жилийн хүрээнд зохион байгуулагдах 7 болзолт уралдааныг иргэдэд сурталчилан таниулах ажлыг зохион байгуулсан. Энэхүү ажлын хүрээнд "Зүтгэл, Итгэл, Санаачилга"-2020 нэрлэсэн жилийн тугийг Алаг-Эрдэнэ сумаас хүлээн авч 2020 оны 03 дугаар 02-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 10-ний өдрүүдэд байгууллагуудаар аялуулан "ЗИС"-ийн хүрээнд дэлхий нийтэд тархсан коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс нутгийн иргэдэд мэдээлэл түгээх, бусад мэдээлэл хүргэх, иргэд гэр бүл, оюутан залуучууд, ахмадууд, нийгэмд зөвийг түгээх, шинэ санал санаачилгыг дэвшүүлэх "Мэдээлэл солилцох, түгээх- хамтын ажиллагааг бэхжүүлэх" сэдэвт ажлыг мэдээллийн бүх шугамаар түгээх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.