УРИАЛГА

Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая.

Дэлхийн олон оронд тархаад байгаа шинэ төрлийн коронавирус (COVID-19)-ийн халдвартай холбоотойгоор Монгол Улс гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, тус өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг бүхий л салбарт хэрэгжүүлж, энэхүү нөхцөл байдлыг хохирол багатай даван туулахаар хичээн ажиллаж байна.

  Улс орныхоо аюулгүй байдал, ард иргэдийнхээ амь нас, эрүүл энхийн төлөө урьдчилан сэргийлэх ажилд гар бие оролцож, тэргүүн эгнээнд ажиллаж буй хууль хяналт, хүчний болон эрүүл мэндийн салбарын албан хаагчиддаа бага ч болов тус нэмэр болох, энэхүү сорилт, бэрхшээлийг эрсдэлгүй даван туулахад дэмжлэг үзүүлэх болон мал сүргээ өсгөн үржүүлж, аймаг орон нутгийн эдийн засагт хувь нэмрээ оруулан зүтгэж буй малчин түмэндээ халуун сэтгэлээр туслах, малчдаа дэмжих зорилгоор  “НЭГ СЭТГЭЛ- НЭГ ЗОРИЛГО” хандивын аяныг 2020 оны 03 сарын 10-ны өдрөөс эхлэн  зарлаж байна.

Малчин түмэндээ цаг зуурын хүндрэл бэрхшээлийг даван туулах, малчдынхаа эрүүл мэнд, эрдэнэт мал сүргээ хамгаалахад  малчин түмэндээ халуун сэтгэлээр ахуйн болон хүнсний хэрэглээний эд зүйлс,  өвс тэжээл, мөнгөн дэмжлэг үзүүлэхэд Төрийн болон төрийн бус байгууллага хамт олон, нутгийн зөвлөл, аж ахуйн нэгж, ард иргэд та бүхнийг сэтгэл гарган дэмжиж ажиллахыг уриалж байна.

Хөдөө орон нутагт мал их хэмжээгээр хорогдож, цас зуд, отор нүүдлийн улмаас малчид туйлдан, эрүүл мэнд, амьжиргааны нөхцөл байдал нь хүндэрсэн энэ үед бидний чин сэтгэлийн туслалцаа малчдад хэрэгтэй байна.

Хандив дэмжлэг хүлээн авах ажлыг   Тосонцэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгийн алба 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн ЗДТГ-ын санхүү албаны өрөөнд тогтмол хүлээн авах бөгөөд хандивыг Засгийн газрын 2018 оны 271 дүгээр тогтоолоор батлагдсан журмын дагуу нийтэд ил тод тайлагнах болно.

 

Хандивын данс: Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ЗДТГ-ын нэмэлт төсвийн

100171155401 тоот дансанд төвлөрүүлнэ.

 

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ТОСОНЦЭНГЭЛ СУМЫН ОНЦГОЙ КОМИСС.

Утас: 95384888, 88035264