Зарлан мэдээллийн дохиогоор ажиллаа.

"Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам"-ын дагуу  Тосонцэнгэл сумын төрийн байгууллага, Хувийн ААН, дүйцүүлэх албаны цэргүүд  зарлан мэдээлэх дохиогоор ажиллах дадлага сургалтын үеэр, аймгийн УЗН төлөөлөл ирж  Тосоцэнгэл сумын ОНӨҮГ-н механикч Б.Цогт  ЭМТ-н ажилтан С.Лхагвасүрэн ОНӨҮГ-н ажилтан  Г.Энхбат нарыг ой хээрийн түймэр, обектын түймэр аливаа дайчилгааны үед бусдыг манлайлан оролцодог хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлч УЗН-ийн алт, мөнгөн медиаллаар шагнав.