Тосонцэнгэл сумаас 28 жилийн дараа “Улсын аварга малчин” тодорлоо

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумаас 28 жилийн дараа улсын аварга малчнаар гуравдугаар багийн М.Баатардаваа тодорч шагналыг УИХ-ын дэд дарга Л.Энхамгалан, Хөвсгөл аймгийн ИТХ-ийн дарга Л.Төмөрбаатар, Орон нутгийн удирдлагууд гардуулан өглөө. Б.Баатардаваа 1990 онд илгээлтийн эзэн болж мал дагаж эхэлсэн бөгөөд 1997 онд хань С.Түвшинжаргалтайгаа 100 гаруй малтай өрх тусгаарласнаас хйош 10 жилийн дараа буюу 2007 онд мал сүргээ өсгөн үржүүлж 1039 толгойд хүргэн өсгөж Мянгат малчин болж байжээ. Мөн маллаад зогсохгүй малгүй өрхийг малжуулах, багийнхаа ахмадуудыг баярлуулах, багийнхаа залуусын шинэ жилийн арга хэмжээг зэргийг тогтмол ивээн тэтгэн нийгмийн хариуцлагаа ухамсарлан биелүүлж яваа хөдөлмөрч залуу сар шинийн босгон дээр "Улсын аварга малчин" хэмээх эрхэм шагналыг хүртлээ.