Тосонцэнгэл сум "Тэргүүний албан хаагчид, аварга малчид, аварга ногоочин тодров.

"Тийн унжлагат" хэмээх Шороон нохой жилийн сар шинийн босгон дээр сумын аварга сэхээтнээр Санхүү албаны дарга Ч.Отгонбаяр, боловсрол соёлын тэргүүний ажилтнаар ЕБС-ийн биеийн тамирын багш Д.Энхтайван, тэргүүний ажилтнаар Эрүүл мэндийн төвийн үйлчлэгч Г.Отгонбаяр, тэргүүний мэргэжилтнээр ЭМТ - ийн ариутгалын сувилагч Я. Эрдэнэчимэг, аварга ногоочноор  3-р багийн Г.Нэргүй, сумын "Аварга малчин"-аар 1-р багийн малчин Н.Батэрдэнэ, 2-р багийн малчин Б.Эрдэнэбаатар, 3-р багийн малчин Я.Энэбиш, 4-р багийн малчин Ж.Лхагвасүрэн, 5-р багийн малчин Ц.Чимэдрэгзэн нар тодорлоо.