ТОСОНГИЙН ХУРД 2019

Хөвсгөл аймгийн Зүүн бүсийн хурдан морины уралдаан тус суманд амжилттай зохион байгуулагдаж зүүн бүсийн  сумдын уяачдын  240 гаруй шандаст хурдан хүлгүүд  уралдсанаас Их насанд /нийт 87/ Шинэ-Идэр сумын  харъяат  Л.Төмөрбаатарын хүрэн морь түрүүлж  Бүрэнтогтох сумын Д.Батмөнхийн  хонгор аман хүзүүдэж , Галт сумын харъяат аймгийн алдарт уяач Н.Пүрэвдоржийн  саарал, Их-Уул сумын харъяат Э.Даваадоржийн  хүрэн , Архангай аймгийн Цэцэрлэг сумын харъяат Б.Жамсрангийн  хээр морь тус тус  айрагдлаа. Нийт 66 азарга гарааны зурхайгаас гарч уралдсанаас Рашаант сумын харъяат  Ц.Амартүвшингийн  арвай халтар түрүүлж , Тосонцэнгэл сумын харъяат  Ц.Цэдэндамбын  монгол хүрэн аман хүзүүдэж , Тариалан сумын  Д.Түвшинжаргалын  цоохор, Шинэ-Идэр сумын  М.Батсүхийн  хүрэн ,Тосонцэнгэл сумын Б.Энхтүвшингийн  хүрэн халзан тус тус айрагдсан байна. Соёолон насанд  нийт 74 морь уралдсанаас   Төмөрбулаг сумын  Б.Мөнх-Эрдэнийн  элбэг хээр түрүүлж ,  Шинэ-Идэр сумын  М.Батсүхийн  хүрэн халзан удаалж , Төмөрбулаг сумын  О.Даваадоржийн  хээр , Тосонцэнгэл сумын  С.Гүнширийн  халтар, Рашаант сумын  Д.Өнөрболдын  бор соёолон тус тус айрагдсан байна. Эрлийз дээд насанд 21 морь уралдсанаас Мөрөн сумын харъяат Л.Ганболдын  хүрэн халзан түрүүлж,  Их-Уул сумын харъяат Б.Мөнхбаярын  хээр удаалж  , Тариалан сумын  О.Баасанцэрэнгийн  хул , Алаг-Эрдэнэ сумын харъяа Э.Эрдэнэбат Чингис хул   Арбулаг сумын харъяат аймгийн алдарт уяач Ц.Намхайдоржийн хээр  морь тус тус айрагдсан байна. Мөн 32 бөх барилдсанаас  Тосонцэнгэл сумын  харъяат Аймгийн начин Ц.Сэдбазар түрүүлж,  тус сумын харъяат  сумын заан Г.Ганбат үзүүрлэж , Түнэл сумын харъяат сумын заан Цогтбаатар, Тосонцэнгэл  сумын харъяат сумын заан А.Батмөнх нар шөвгөрсөн байна. Зохион байгуулагчаар Тосонцэнгэл сумын "Тосон хурд" Морин Спорт Уяачдын Холбоо, ЗДТГ хамтран зохион байгуулж ажиллалаа.