Сумын Онцгой Комисс хурал

Аймгийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А/66 дугаар захирамжтай холбогдуулан Сумын онцгой комиссыг сумын Засаг дарга  Ц.Мөнхөөгийн албан өрөөнд 2020 оны 02 дугаар сарын 12-ний өдрийн 11 цагт  гишүүдийн 100 хувийн ирцтэй хуралдуулав. Хуралдаанаар аймгийн Засаг даргын захирамжийн дагуу арга хэмжээг төлөвлөн ажиллахаар болов. Архи согтууруулах ундаа борлуулдаг тусгай зөвшөөрөл бүхий цэгүүдэд хяналтыг тавьж хорио дуусах хугацаанд архи согтууруулах ундааг битүүмжлэх, баар краоке, спорт заал зэрэг олон нийтийн үйл ажиллагааг 2020 оны 03 дугаар 02-ний өдрийг хүртэл хязгаарлав. Иргэдэд шинээр гарч буй короновирусаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах, масктай үйлчлэх үйлчлүүлэх тал дээр онцгой анхаарч ажиллахаар болов. Тосонцэнгэл сумын Онцгой комисс