Аймгийн сайн малчин 2 тодорлоо.

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 2-р багийн малчин Г.Зоригт 3-р багийн малчин М.Баатардаваа нар Муу нүүрт хэмээх

бичин жилийн босгон дээр аймгийн сайн малчин боллоо. Аймгийн сайн малчин болсон малчид ЗДТГ, ИТХ хүндэтгэл үзүүлэв.

Нарны даллагтай газар дээр хэд малаа гэж

Намрын дунд сарын 15 ны тэнгэр ажигласан.

Цаг цагийн үед төрхөө алдаж эвдрэлгүй

Цадиг түүх улбаалж өвгөдийнхөө нутагт эзэн суусан

Шигшиг дарсан тоонондоо утаа зуусан хатагтай

Ширмэл тойруулга дээрээ азын 4 бэрхтэй

Давхиад буух цоожгүй айл малчин таных

Даянд ганцхан туургүй сэтгэл малчин таных

Аймгийн сайн малчин болсон малчид, Тосонцэнгэл нутгийн нийт иргэд хөдөлмөрчдийн өмнөөс баяр хүргэж, төл нь түм бум болох болтугай гэж ерөөе.