Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн даргын 2025 оны 02 дугаар тушаалаар баталсан удирдамжийн дагуу Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн гишүүн, Ёс зүйн хорооны гишүүн Д.Баатарсайхан ахлагчтай ажлын хэсэг 2025 оны 02 дугаар сарын 21нд Тосонцэнгэл суманд ажиллалаа. Ажлын хэсэг нь Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагаа, Төрийн албаны тухай хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, төрийн албаны шинэтгэлийн талаар сургалт мэдээллийн арга хэмжээ зохион байгуулахаас гадна төрийн байгууллагуудын хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явц, төрийн албаны зөвлөлийн “Хүний нөөцийн удирдлага мэдээллийн нэгдсэн тогтолцоо”, Ёс зүйн хорооны цахим системүүдийн ашиглалт, хүний нөөц, төрийн албаны зохион байгуулалтанд хяналт шалгалт хийж ажиллалаа. Хяналт шалгалтанд сумын ИТХ-ын ажлын алба, ЗДТГ, ЭМТ, СӨББ, ЕБС, Соёлын төв хамрагдаж, сургалт мэдээллийн арга хэмжээнд 119 төрийн албан хаагч оролцлоо.