Монгол түмний хойморь нутаг - Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын цахим хуудсыг сонгон зочилж байгаа таны энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье. Цахим хуудсанд хандсанаар та орон нутгийн холбогдох байгууллагуудын талаар болон төрийн үйлчилгээ, хууль тогтоомж, шийдвэр, цаг үеийн асуудлаар олон талт мэдээллийг хугацаа алдалгүй хүлээн авах боломжтой юм.
Сумын эдийн засгийн хөгжлийн стратеги төлөвлөгөө, түүнд дэвшүүлсэн зорилго, зорилтууд, төсөл, хөтөлбөрүүдийг ажил хэрэг болгон сумынхаа хөгжил өөрчлөлт авчрах үйлсэд дан ганц төр захиргааны байгууллага бус манай бүтээлч хөдөлмөрч иргэд, нутгийн уугуул иргэд, сумаас төрсөн эрдэмтэн мэргэд, төрийн бус байгууллага, бизнес эрхлэгчид та бүхнийг гар бие чин сэтгэлээ зориулж хөдөлмөрлөнө гэдэгт итгэлтэй байна.
Сумын Засаг даргын эрхэм хүндтэй, бас хариуцлагатай албанд томилогдсон миний бие албан үүргээ чин шударгаар биелүүлж айл өрх, иргэн бүрт шууд тусахаар ашиг орлогыг нь нэмэгдүүлэх, сумынхаа нийгэм, эдийн засгийг дээшлүүлэхийн төлөө бие сэтгэл, мэдлэг чадвар, хичээл зүтгэлээ бүрэн дайчилж ажиллах болно.
Та бүхний маань юу санасан есөн цагаан хүсэл тань сэтгэлчилэн бүтэж, эрүүл энх явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Төрөлх сумын маань хүн ард нь амгалан тайван амьдарч, ажил үйлс өөдрөг байж, нутаг ус маань цэцэглэн хөгжих болтугай.
СУМЫН ЗАСАГ ДАРГА Н.САЙНБИЛЭГ