Хөгжилийн зорилт

Сумын хөгжлийн зорилт

Тус сум нь “Эдийн засаг, нийгэм, байгаль ор чны тогтвортой хөгжлийн бодлогыг хооронд нь уялдуулж эдийн засгаа эрчимтэй хөгжүүлж, хүний хөгжил, байгаль орчин, экологийн тэнцвэр хадгалсан хөгжил-дэвшил бүхий Монгол улсын ЗАГВАР СУМ” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгож, хэрэглэгч сумаас үйлдвэрлэгч сум болох суурь нөхцлийг бүрдүүлэх.Ажлын байрыг 2.3 дахин нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг хүн амын суурьшил, газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах.Хөдөө аж ахуй, газар тариаланг хослуулсан фермерийн аж ахуйг хөгжүүлэх.Зах зээл, төв суурин түшиглэн аялал жуулчлал хөгжүүлэх.Сэлэнгэ мөрөн, Дэлгэрмөрөн дагуу жуулчины отог ажиллуулах.Иргэдийн хэээрүүл, аюулгүй амьдрах, бизнес эрхлэх, хөрөнгө оруулалт хийх таатай орчин, нөхцөл бүрдүүлэх.Банк, санхүүгийн зүй зохистой, найдвартай тогтолцоо бий болгож, түүний эрүүл, ил тод орчныг хангах.Төрийн удирдлагын хариуцлагатай,нээлттэй, шуурхай байдал, мэдээ мэдээллийн ил тод байдлыг хангах, төрийн шийдвэр гаргах түвшинд иргэний нийгэм, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх.Төрийн үйлчилгээг иргэдэд чанартай, хүртээмжтэй, шуурхай хүргэх нөхцлийг бий болгох.Бизнес, аж ахуйн үйл ажиллагааг зохицуулах эрх зүйн тогтолцоог хүнд сурталгүй, шуурхай болгох, эрх зүйн актын тоог цөөн байлгах.

 
 

Хөвсгөл аймаг Тосонцэнгэл сум