Админ
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд 2015оны 05 дугаар сарын 25-ны өдөр "Нисэх хүчин үүсч хөгжсөний 90 жил"-ийн ойн баярыг тохиолдуулан Монгол улсын анхны нисгэгч, хурандаа Дэмбэрэлийн Жамбаа агсаны хөшөөнд хүндэтгэл үзүүлж морин цагт цэцэг өргөх ёслол болов. Энэхүү үйл ажиллагаанд нутгийн удирдлагууд, ЗДТГ, байгууллагуудын ажилтан албан хаагчид, сургуулийн сурагчид, иргэд хөдөлмөрчид, Аймгийн цэргийн штаб, 0257 ангийн соёлын төвийн дэргэдэх хөгжмийн хамтлаг, "Скай" телевиз зэрэг баг байгууллага оролцлоо.
Нийт 2,050 км² газар нутгийн 1,800 км² нь бэлчээр болно. 2024 оны байдлаар Тосонцэнгэл суманд 4,386 хүн амьдарч байна.
Хөвсгөл аймаг, Тосонцэнгэл сум, Цэнгэл баг, Засаг даргын тамгын газар
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ТОСОНЦЭНГЭЛ СУМ © 2024