Засаг даргын мэндчилгээ

Монгол түмний хойморь нутаг - Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын цахим хуудсыг сонгон зочилж байгаа таны энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье. Цахим хуудсанд хандсанаар та  орон нутгийн холбогдох байгууллагуудын талаар болон төрийн үйлчилгээ, хууль тогтоомж, шийдвэр, цаг үеийн асуудлаар олон талт мэдээллийг хугацаа алдалгүй хүлээн авах боломжтой юм.

Сумын эдийн засгийн хөгжлийн стратеги төлөвлөгөө, түүнд дэвшүүлсэн зорилго, зорилтууд, төсөл, хөтөлбөрүүдийг ажил хэрэг болгон сумынхаа хөгжил өөрчлөлт авчрах үйлсэд дан ганц төр захиргааны байгууллага бус манай бүтээлч хөдөлмөрч иргэд, нутгийн уугуул иргэд, сумаас төрсөн эрдэмтэн мэргэд, төрийн бус байгууллага, бизнес эрхлэгчид та бүхнийг гар бие чин сэтгэлээ зориулж хөдөлмөрлөнө гэдэгт итгэлтэй байна.

Сумын Засаг даргын эрхэм хүндтэй, бас хариуцлагатай албанд томилогдсон миний бие албан үүргээ чин шударгаар биелүүлж айл өрх, иргэн бүрт шууд тусахаар ашиг орлогыг нь нэмэгдүүлэх, сумынхаа нийгэм, эдийн засгийг дээшлүүлэхийн төлөө бие сэтгэл, мэдлэг чадвар, хичээл зүтгэлээ бүрэн дайчилж ажиллах болно.

            Та бүхний маань юу санасан есөн цагаан хүсэл тань сэтгэлчилэн бүтэж, эрүүл энх явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. 

 

            Төрөлх сумын маань хүн ард нь амгалан тайван амьдарч, ажил үйлс өөдрөг байж, нутаг ус маань цэцэглэн хөгжих болтугай.

 

 

СУМЫН ЗАСАГ ДАРГА Н.САЙНБИЛЭГ

img-7 Засаг даргын мэндчилгээ
Засаг даргын мэндчилгээ

2,500км²

Газар нутаг

4,368

Хүн ам

1,253

Өрхийн тоо

336,920

Мал сүрэг

Мэдээ мэдээлэл

САНХҮҮГИЙН ТАЙЛАНГЫН АУДИТ

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ЗДТГ-ын 2024 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн тайлангийн аудитын тайлан   

Хаяг, байршил, шуудангийн хаяг, олон нийттэй харилцах, мэдээлэл хүргэх нийгмийн сүлжээний хаяг

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сум, 5 дугаар баг, нутгийн удирдлагын ордон Утасны дугаар: 70386262 ЦАХИМ ШУУДАНГИЙН ХАЯГ: Tosonzdtg@khs.gov.mn НИЙГМИЙН СҮЛЖЭЭНИЙ ХАЯГ:  Тосонцэнгэл ЗДТГ 

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН ХЭСЭГ ТОСОНЦЭНГЭЛ СУМАНД АЖИЛЛАЛАА

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн даргын 2025 оны 02 дугаар тушаалаар баталсан удирдамжийн дагуу Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн гишүүн, Ёс зүйн хорооны гишүүн Д.Баатарсайхан ахлагчтай ажлын хэсэг 2025 оны 02 дугаар сарын 21нд Тосонцэнгэл суманд ажиллалаа. Ажлын хэсэг нь Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагаа, Төрийн албаны тухай хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, төрийн албаны шинэтгэлийн талаар сургалт мэдээллийн арга хэмжээ зохион байгуулахаас гадна төрийн байгууллагуудын хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явц, төрийн албаны зөвлөлийн “Хүний нөөцийн удирдлага мэдээллийн нэгдсэн тогтолцоо”, Ёс зүйн хорооны цахим системүүдийн ашиглалт, хүний нөөц, төрийн албаны зохион байгуулалтанд хяналт шалгалт хийж ажиллалаа. Хяналт шалгалтанд сумын ИТХ-ын ажлын алба, ЗДТГ, ЭМТ, СӨББ, ЕБС, Соёлын төв хамрагдаж, сургалт мэдээллийн арга хэмжээнд 119 төрийн албан хаагч оролцлоо.  

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ТОСОНЦЭНГЭЛ СУМ