Засаг даргын мэндчилгээ

Монгол түмний хойморь нутаг - Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын цахим хуудсыг сонгон зочилж байгаа таны энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье. Цахим хуудсанд хандсанаар та  орон нутгийн холбогдох байгууллагуудын талаар болон төрийн үйлчилгээ, хууль тогтоомж, шийдвэр, цаг үеийн асуудлаар олон талт мэдээллийг хугацаа алдалгүй хүлээн авах боломжтой юм.

Сумын эдийн засгийн хөгжлийн стратеги төлөвлөгөө, түүнд дэвшүүлсэн зорилго, зорилтууд, төсөл, хөтөлбөрүүдийг ажил хэрэг болгон сумынхаа хөгжил өөрчлөлт авчрах үйлсэд дан ганц төр захиргааны байгууллага бус манай бүтээлч хөдөлмөрч иргэд, нутгийн уугуул иргэд, сумаас төрсөн эрдэмтэн мэргэд, төрийн бус байгууллага, бизнес эрхлэгчид та бүхнийг гар бие чин сэтгэлээ зориулж хөдөлмөрлөнө гэдэгт итгэлтэй байна.

Сумын Засаг даргын эрхэм хүндтэй, бас хариуцлагатай албанд томилогдсон миний бие албан үүргээ чин шударгаар биелүүлж айл өрх, иргэн бүрт шууд тусахаар ашиг орлогыг нь нэмэгдүүлэх, сумынхаа нийгэм, эдийн засгийг дээшлүүлэхийн төлөө бие сэтгэл, мэдлэг чадвар, хичээл зүтгэлээ бүрэн дайчилж ажиллах болно.

            Та бүхний маань юу санасан есөн цагаан хүсэл тань сэтгэлчилэн бүтэж, эрүүл энх явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. 

 

            Төрөлх сумын маань хүн ард нь амгалан тайван амьдарч, ажил үйлс өөдрөг байж, нутаг ус маань цэцэглэн хөгжих болтугай.

 

 

СУМЫН ЗАСАГ ДАРГА Н.САЙНБИЛЭГ

img-7 Засаг даргын мэндчилгээ
Засаг даргын мэндчилгээ

2,500км²

Газар нутаг

4,368

Хүн ам

1,253

Өрхийн тоо

336,920

Мал сүрэг

Мэдээ мэдээлэл

ТОСОНЦЭНГЭЛ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН 2025-2028 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРЬЛАА

Сумын Засаг дарга Н.Сайнбилэг "Тосонцэнгэл сумын Засаг даргын 2025-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөл"-ийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга М.Энхболдод өргөн барьлаа. Энэхүү үйл ажиллагааны хөтөлбөр нь 3 бүлэг 14 зорилт, 108 арга хэмжээ бүхий Тосонцэнгэл сумыг 2025-2028 онд хөгжүүлэх бодлогын баримт бичгийн төсөл юм.     

Зах зээлд борлуулах өвс, тэжээлийн нөөцийн судалгаа

Хөвсгөл аймгийн Тариалан, Эрдэнэбулган, Цагаан-Уул сумдаас ирүүлсэн зах зээлд борлуулах өвс, тэжээлийн судалгааг малчид, иргэд та бүхэнд танилцуулж байна.   

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ТОСОНЦЭНГЭЛ СУМ