ИТХ-ын мэдээ

Тосонцэнгэл сумын ИТХ-ын Анхдугаар хуралдаан болно

Тосонцэнгэл сумын сонгуулийн хороо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалтын дүнг хэлэлцэн төлөөлөгчөөр сонгогдсон тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдаанаар хэлэлцэн гаргасан тогтоолыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Отгонжаргалд өргөн мэдүүллээ.

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46.5-д заасны дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Анхдугаар хуралдааныг 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 09 цагт Соёлын төвд хуралдуулахаар зарлан товлож байна.

 

Хөвсгөл аймаг Тосонцэнгэл сум