Бүтээн байгуулалт

УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР БАРИГДСАН БАРИЛГА, БАЙГУУЛАМЖ

Сургууль

 

  • Ерөнхий боловсролын 12 жилийн сургууль
  • Цэнгэл багт байршилтай
  • 320 хүүхэд, 100 хүүхдийн хүчин чадалтай 2 объектод 735 хүүхэд суралцаж байна.
  • 69 багш, ажиллагсадтай
  • 2009  онд 160,0 сая төгрөгийн их засварт орсон,  инженерийн шугам сүлжээнд холбогдсон.

Цэцэрлэг

  • Хүүхдийн цэцэрлэг
  • Цэнгэл багт байршилтай
  • 100 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 153 хүүхэд хүмүүжиж байна
  • 19 багш, ажиллагсадтай.
  • 1965 онд ашиглалтанд орсон 2012 онд өргөтгөл хийж, барилгад их засвар хийгдсэн.
  • Инженерийн төвлөрсөн хангамжтай.

 

 


Эрүүл мэндийн төв.

  •  Цэнгэл багт байршилтай
  •  10 ортой
  •  2 эмч, 7 сувилагч нийт 25 ажиллагсадтай
  •  2003 онд засвар хийгдсэн. Инженерийн  шугам сүлжээнд холбогдсон.2010 онд барилгыг хэвтэж эмчлүүлэх эмнэлгийн зориулалтаар ашиглаж нэмж амбулаторийн   барилгын өргөтгөл хийсэн.

Соёлын төв

  • Соёлын төв
  •  Цэнгэл багт байршилтай
  •  210 хүний суудалтай
  •  5 ажиллагсадтай
  • 1980 онд ашиглалтанд орсон  модон хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн төвлөрсөн хангамжтай. Тус барилгад өргөтгөл , их засвар хийх шаардлагтай. Шинээр Соёл, спортын цогцолбор төв барих шаардлагатай.


Засаг даргын Тамгын газрын барилга

  • ЗДТГ-ын барилга
  • Цэнгэл багт байршилтай
  • 38 ажиллагсадтай
  • 1979 онд ашиглалтанд орсон  палкан хийцтэй, хүүхдийн яслийн зориулалттай баригдаж үйл ажиллагаа явуулж байсан. 1997 онд ЗДТГ шатсан тул уг барилгад одоо үйл ажиллагаа явуулж байна. Инженерийн төвлөрсөн хангамжтай.Гадна өнгөлгөө хийсэн боловч дотор хана, шаланд мөөгөнцөр үүссэн , өрөөний хүрэлцээ хангамж муу тул зориулалтын шинэ барилга барих шаардлагатай.
     
Хөвсгөл аймаг Тосонцэнгэл сум